2011-06-07,09:59

Зар

Megamind бол дэлхий дээрх хамгийн агуу бас хамгийн аз муутай хорон муу санаатан. Түүнийг бага байхад амьдарч буй гариг нь зэргэлдээ орших гаригийн хамт сүйрч ослийн хөлгөөр эх дэлхийд ирсэн юм. Харин зэргэлдээх гаригаас Metro-Man хэмээх сүпер баатар амьд үлждээ. Megamind хотын хүмүүсийг айлгах хорон санаат нэгэн болсон бол Metro-Man энх тайвныг сахиулагч болон өсөж томров. Megamind-ийн ээлжит барьцааны хүн сэтгүүлч Roxanne Ritchi болох ба энэ үеэр Metro-Man амиа алдана. Megamind-ийн амьдрал өрсөлдөгчгүйгээр ямар ч утгагүй болж ирнэ. Ингээд Megamind маань Roxanne Ritchi-н зураглаач Хилийг сонгон ТИТАН гэж нэрийдээд ээлжит сүпер баатар болгоно. Гэвч ТИТАН өөрийг нь насаар нь дээрэлхэж явсан хүмүүсээс өшөөгөө авахын тулд хүч чадлаа хотын бүх хүн төрөлхтөний эсрэг ашиглаж эхэлдэг.
бичсэн: Goo_5 төрөл: busad | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 190

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл бичих



:-)